English | Монгол
Facebook Twitter Flickr Linkedin

БИДНИЙ ТУХАЙ

ADM групп нь эгнээндээ “Алтан Дорнод Монгол” ХХК болон бусад хамааралтай компаниудыг багтаасан уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг томоохон хэмжээний групп компани билээ.   ADM группын дэргэдэх “Алтан Дорнод Монгол” компани анх 1997 онд байгуулагдсан бөгөөд  өдгөөг хүртэл  алтны олборлолтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй  Монгол улсын хэмжээний  томоохон уул уурхайн компаниудын  нэг  юм.

Анх байгуулагдах үедээ 100 хувь ОХУ-ын хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан “Алтан Дорнод Монгол” компани дунджаар 1700 орчим ажилтантай байсан бөгөөд нийт ажилчдын 80 гаруй хувь нь ОХУ-ын иргэд байв. Монгол улсад мөрдөгдөж эхэлсэн Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас улбаалан ОХУ-ын хөрөнгө оруулагчид маргаан үүсгэснээр компанийн үйл ажиллагааг 2008 онд зогсоосон байна. ОХУ-ын хөрөнгө оруулагчид олон улсын арбитрын шүүхэд хандсанаар 2011 онд уг асуудлыг шийдвэрлэж, 2011 оны есдүгээр сард үндэсний  хөрөнгө оруулагчид татвар болон бусад өр зээлийн хамт “Алтан Дорнод Монгол” ХХК-ийг хамаарал бүхий бусад компаниудтай нь  худалдан авснаар 2012 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн албан ёсоор үйл ажиллагаа эхлүүлсэн юм. 

Өдгөө компанийн шинэ удирдлагууд Монгол улсад төлөх ёстой хуримтлагдсан татварын  өр төлбөрийг барагдуулж эхлээд байгаа бөгөөд, алт олборлох үндсэн үйл ажиллагааг  явуулахдаа байгаль-экологийн асуудлыг эн тэргүүнд тавин ажиллаж байна. Байгалийн нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон 150 га талбайг нөхөн сэргээхэд анхаарч ихээхэн хөрөнгө, хүч зарцуулж байгаа юм.

  Шинэ Алтан Дорнод Монгол компани нийтдээ 700 гаруй ажилтантай бөгөөд 100 хувь монголчууддаа ажлын байр гаргалаа. Монгол хүн өөрийнхөө нутагт өөриймсгөөр хандаж, улс эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах их үйлсийг өрнүүлж буй.  Одоогийн байдлаар тус компани нь Төв аймгийн Заамар суманд ашиглалтын үйл ажиллагаа, Архангай аймгийн Цэнхэр сумын Өлзий тээлийн уурхайд нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг тус тус  явуулж байна.

“Алтан Дорнод Монгол” компанийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны гол зорилго нь байгаль орчинд хор нөлөө бага, дэлхийн дэвшилтэт техник технологи,  хариуцлагатай, уул уурхайг хөгжүүлэх, орон нутагт дэд бүтцийг сайжруулах, шинээр ажлын байр бий болгох, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэн  хөгжлийг дэмжих замаар Монгол улсын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад чиглэгддэг.

Цаашид уурхайн ашиглалт олборлолтын дэвшилтэт шинэ арга технологиудыг нэвтрүүлэн, бүтээмжийг тасралтгүй сайжруулах зорилт тавин ажиллана. Тэрчлэн нийгмийн хариуцлага, байгаль орчны хамгаалалт, нөхөн сэргээлтийн бодлого болон орон нутгийн тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг  үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгон явуулна. 

Ийнхүү шинэ “Алтан Дорнод Монгол”  компанийн хамт олон нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон байгаль дэлхийг унаган төрхөнд нь буцаан оруулах үүднээс олон ажлуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ үлдээсэн татварын өрийг төлж, улсын төсөвт хувь нэмэрээ оруулж байгаа нь эх орныхоо баялгийг ард түмэндээ хүртээж буй үйлс билээ. 

Эрхэм зорилго

“ADM” групп нь Байгаль орчны нөхөн сэргээлт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг  эн тэргүүнд тавьдаг, компанийн засаглал, нийгмийн хариуцлагын үлгэр жишээ тогтолцоог бий болгосон,  хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэгч,  үндэсний тэргүүлэгч компани болно. 

Алсын хараа

Үндэсний ажиллах хүчний нөөцийг орчин үеийн техник технологийн дэвшилтэй уялдуулан, бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд өрсөлдөж чадахуйц Алт үйлдвэрлэл /олборлолт/-ийн жишиг компани болно. 

Үнэт зүйлс

  • Эх оронч сэтгэлгээ
  • Мэргэжлийн ур чадвар
  • Шударга зарчим
  • Бүтээлч байдал
  • Эрч хүч, хурд, манлайлал 

Эрхэмлэдэг зүйлс

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал
  • Эн тэргүүнд хүнийг эрхэмлэдэг бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажилтнуудынхаа эрүүл мэндийг чухалчилдаг. Ажлын байр дээр гарч болох  гэнэтийн осол, гэмтлийг урьчдилан илрүүлэх, үйлдвэрлэлийн аваар ослыг тэглэх,  цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүй ажиллагааны менежментийг  үйл ажилладаандаа нэвтрүүлэхийг зорин ажилладаг.
  • Хариуцлагатай байдал
    Бид дэлхийн жишигт нийцсэн хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэгч  компани болохыг зорин ажилладаг. Тиймээс эх орныхоо газар шороонд эзний ёсоор хандаж, байгаль дэлхийтэйгээ хүнлэг, ёс суртахуунтай харьцаж, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.   
  • Бид ирээдүйн  хөгжлийг бүтээлцэнэ
    Бид  эдийн засгийн хөгжил цэцэглэлт болон  нийгмийн хариуцлагын  тэнцвэрт байдлыг хадгалахыг зорин ажилладаг. Уул уурхайн салбар нь эдийн засгийн хөгжлийг бүтээлцэхийн сацуу эх орны баялаг иргэдэд хүртээлтэй, нийгмийн сайн сайханд зориулагдах ёстойг бид ухамсарладаг.
  • Урт хугацааны түншлэл – тогтвортой хөгжил

Бид хамтран ажилладаг орон нутгийн удирдлага, төрийн бус байгууллага, иргэдийн хувьд харилцан итгэлцэл, итгэлт түнш нь байна. Ил тод байдал, хамтын эрмэлзэлд суурилсан бат бэх харилцааг орон нутгийн бүх түвшинд ханган, урт хугацааны тогтвортой хөгжлийг бүтээлцэнэ. 

Холбоотой компаниуд

    Биднийг дагахуу

    Алтан Дорнод Монгол компаний тухай шинэ мэдээлэл авах хүсэлтэй бол биднийг дагаарай ...

    • Facebook
    • Twitter
    • Flickr
    • Youtube
    • Linkedin
    Алтан Дорнод Монгол ХХК © 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсанШидэт шийдэл ХХК бүтээв.