English | Монгол
Facebook Twitter Flickr Linkedin

Бидний амжилтууд

  • “Энэрэнгүй үйлстэн”  өргөмжлөл 2001 он, Монголын тахир дутуу иргэдийг дэмжих аяны хүрээнд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чин сэтгэлийн дэмжлэг туслалцаа үзүүлснийг Монгол улсын засгийн газраас сайшаан өргөмжлөл олгов.
  • Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэрийг үнэлж Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас “ТОП-100 аж ахуйн нэгж”- ээр шалгаруулав. 2001, 2002, 2004, 2005, 2006  он
  • “Востокневтегаз” ХХК-ийг  Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэрийг үнэлж Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас “ТОП-100 аж ахуйн нэгж”- № 67 –т  шалгаруулав. 2002 он
  • Байгууллагынхаа үйл ажиллагааны эрсдэлгүй байдлыг эрхэмлэн, үр бүтээлтэй ажиллаж, МУ-ын даатгалын зах зээлд бодитой хувь нэмэр оруулсныг үнэлэн “Хүндэт даатгуулагч” өргөмжлөлөөр шагнуулав. “Монгол Даатгал”, 2004 он
  • Монгол улсын эрдэс баялгийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, “Шилдэг хөрөнгө оруулагч” аж ахуйн нэгжээр шалгарав. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар 2002 он
  • “Байгаль орчныг нөхөн сэргээгч 2005 оны шилдэг уурхай” өргөмжлөл, Ашигт малтмалын газар 2005 он
  • Бизнесийн эрхэмсэг оршихуйн титэм шагнал “ТОП-100 аж ахуйн нэгж” № 13
  • Төв аймгийн Заамар суманд олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчны холбогдох хууль тогтоомжуудаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн, нөхөн сэргээлтийг бусад аж ахуйн нэгжүүдэд үлгэр жишээ болохуйцаар гүйцэтгэснийг нь үнэлж, “Тэргүүний нөхөн сэргээлт” гэрчилгээг олгов.  Улсын мэргэжлийн ерөнхий газар. 2007 он
  •  “1999-2000 оны Шилдэг хөрөнгө оруулагч” Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар
  • “Эко элч-2012” наадамд амжилттай оролцож, “Нөхөн сэргээлт хийсэн Шилдэг Уул уурхайн компани” Монголын байгаль орчны иргэний зөвлөл 2012 он
  • Монголын уул уурхайн салбарт оновчтой хөрөнгө оруулалт хийж, байгаль орчинд ээлтэй техник технологи нэвтрүүлснийг үнэлж, “2012 оны Шилдэг аж ахуйн нэгж”-ээр өргөмжилж “Мөнгөн Меркури цом өрөгөмжлөл хүртэв. ”“Entrepreneur-2012”
  • Засгийн газар болон Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг  TOP 150 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч, шилдгүүдээс 19 дүгээр байрт жагслаа. Уг жагсаалтыг бүрдүүлэхэд татвар төлөлт, ажлын байр нэмэгдүүлсэн байдал, хөдөлмөр аюулгүй ажиллагаа, байгаль орчины нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлага зэрэг  ажлын үр дүнг гол шалгуур болгожээ.  
  • Ажлын байр бий болгож, нийгэмд баялаг бүтээхийн зэрэгцээ хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг цаг тухайд нь төлж, улсын даатгалын санг арвижуулахад онцгой үүрэг гүйцэтгэснийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс үнэлэн сайшааж, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч “Тэргүүний байгууллага”-аар шалгаруулан хүндэт өргөмжлөл олголоо. 

Холбоотой компаниуд

    Биднийг дагахуу

    Алтан Дорнод Монгол компаний тухай шинэ мэдээлэл авах хүсэлтэй бол биднийг дагаарай ...

    • Facebook
    • Twitter
    • Flickr
    • Youtube
    • Linkedin
    Алтан Дорнод Монгол ХХК © 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсанШидэт шийдэл ХХК бүтээв.