English | Монгол
Facebook Twitter Flickr Linkedin

Захирлын мэндчилгээ

“АDM” группын үйл ажиллагаатай танилцахыг зорьж энэхүү цахим хуудсанд зочилж буй танд юуны түрүүнд талархал илэрхийлье.    

Өнгөрөгч 2012 онд бид  бүхэлдээ зогсонги байдалд байсан уурхайг эргэлтэд оруулан, амжилт бүтээлээр дүүрэн байлаа.

Монгол хүн нутагтаа эзний ёсоор хандаж, эх дэлхийгээ хайрлан хамгаалж, хүн-байгалийн хүйн холбоог эрхэмлэн дээдэлдэг. Энэхүү монгол ёс заншлынхаа агуу их түүх, уламжлалыг чанд сахиж, монгол хүн бүр газар нутагтайгаа хүнлэг харьцах чин хүсэл зорилго өвөрлөдөг.

Түүхийн шинэ хуудсаа нээсэн ADM группын хамт олон бид өмнөх удирдлагуудын үед нөхөн сэргээлт хийгээгүй орхигдсон талбайгаас 150 га газрыг нөхөн сэргээж, 750 ажлын байр бий болгож, улсын төсөвт 24.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлээд байна.

Монгол Улсын ойрын ирээдүйн хөгжлийн тулгуур болсон уул уурхайг хөгжүүлэхдээ нийгмийн хариуцлагыг дээдэлж, хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэн,  ил тод үйл ажиллагаатай, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг дээд зэргээр сахисан, салбартаа хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлэх нь бидний эрхэм зорилго юм. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж байж монголчууд  уул уурхайн баялгаа хөгжлийн баялаг болгож чадна гэдэгт бид итгэдэг.

Цахим хуудсанд маань зочилсон нийт харилцагч, түнш байгууллагууд, иргэд Та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөхийн ялдамд “ADM” групп нь   эх орныхоо баялгийг иргэддээ хүртээж, улсынхаа хөгжлийн түүчээлэгч нь байж хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно гэдгийг дахин тодотгоё.

 Та бүхнийг хүндэтгэсэн:                                      

                                                                             АДМ Группын Удирдлагууд 

 

                                                                                       

 

 

 

Холбоотой компаниуд

    Биднийг дагахуу

    Алтан Дорнод Монгол компаний тухай шинэ мэдээлэл авах хүсэлтэй бол биднийг дагаарай ...

    • Facebook
    • Twitter
    • Flickr
    • Youtube
    • Linkedin
    Алтан Дорнод Монгол ХХК © 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсанШидэт шийдэл ХХК бүтээв.