English | Монгол
Facebook Twitter Flickr Linkedin

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллана гэдэг бол орчин үеийн компанийн ёс зүйн хэм хэмжээний илэрхийлэл болдог. Тийм ч учраас бид нийгмийн хариуцлагыг эн тэргүүнд тавьж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, дэлхийд өрсөлдөхүйц уул уурхайн компани болох зорилгтой ажиллаж байна. Алтан Дорнод Монгол компани Үндэсний хөрөнгө оруулагчдын гарт шилжсэнээр эх орноо өөриймсгөөр хайрлан хуучин удирдлагуудын үед эвдрэлд орсон 1000 гаруй га талбайд өөрсдийн хүч хөдөлмөрөөр унаган төрхөнд нь оруулж, нөхөн сэргээх ажлыг богино хугацаанд хийж, 150 га газарт биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг хийгээд байна. Энэ ажилд компанийн зүгээс 4 тэрбум төгрөг зарцуулаад байна.  

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА БА ЭРҮҮЛ МЭНД

Бид эн тэргүүнд хүнийг тавьдаг бөгөөд аюулгүй ажиллагаа, ажилтнуудаа  эрүүл, аюулгүй ажиллах нөхцлөөр хангаж ажиллахад байнга анхаарч, энэ талын бодлогыг байгуулгынхаа нэн тэргүүний зорилт болгон ажиллаж байна.  Үүнийг тулд бид дараах зарчмуудыг баримтлан ажилладаг.

  • Аюулгүй ажиллагаа эрүүл ахуйд тэргүүлэх ач холбогдол өгдөг удирдлагын тогтолцоог бий болгон ажиллах
  • Үйлвэрлэлийн аваар ослыг тэглэх, ажлын байран дахь аюулыг илрүүлэх, эрсдлийн үнэлгээ хийх, хяналтанд авах арга хэмжээг  хэрэгжүүлэх
  • Аюулгүй ажиллах зан үйлийг хэвшүүлж, ажлын зөв дадал соёлыг төлөвшүүлэх
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны менежментийн  системийг нэвтрүүлэх
  • Ажлын байрны нөхцлийг тогтмол сайжруулах, ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, ажлын бүтээлийг дээшлүүлэх арга хэмжээг цогцоор нь  авах
  • Аюулгүй ажиллагааны сургалтыг тогтмол системтэй явуулж, ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх

БИЗНЕСИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ХАРИЛЦАА

Хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэгч компанийн хувьд бидний үйл ажиллагаатай нягт  холбогдох талууд ялангуяа орон  нутгийн иргэдийн эрхийг хvндэтгэсэн, байгаль орчин, хvний эрvvл мэндэд сєрєг нєлєєгvй үйл ажиллагаа явуулахыг зорин ажилладаг.

Бид аливаа үйл ажиллагаандаа харилцан итгэлцэж, хамтран ажиллах бүхий л арга замуудыг сонгон, шудрага, үнэнч түншлэлийн зарчмыг баримтлан бизнесийн оновчтой хувилбаруудыг сонгон хамтрагч, харилцагч нартайгаа харилцан ашигтайгаар ажилладаг.

Алтан Дорнод Монгол ХХК нь орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахын зэрэгцээ орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгоор уурхайн цайны газарт сар бүр 75 үхэр малчдаас авдаг. Зөвхөн мах гэлтгүй сүү сүүн бүтээгдэхүүнийг орон нутгаас тус тус авч байна. Орон нутагт болон нийгэм рүү хандсан нийгмийн хариуцлагын чиглэлээр бид 2012 оны байдлаар нийтдээ 500 орчим сая төгрөгийг зарцуулан дараах ажлуудыг хэрэгжүүлсэн.

 Үүнд:

  • Ар наймганы дээд хэсэгт 8 уулын нинжа нарын сүйтгэсэн 19.2 га талбайг эзэлсэн 2-8 м гүнзгий 800 орчим орон нутгийнхны хүсэлтээр сэргээж, мал орж үхдэг нүхнүүдийг битүүлсэн. 

 

  • Тус сумын бичил уурхайн хоёр нөхөрлөлтэй хамтарч ажиллаж байна.
  • Сард уурхайн ажилчдын хэрэгцээнд хэрэглэдэг 75 сая төгрөгийн хоол хүнсийг орон нутгийн иргэд, малчдаас худалдаж авдаг.
  • Орон нутгийн малчдын хүсэлтээр Ар наймганы 15 км замыг засч  сайжруулсан.
  • Орон нутгийн иргэд,  залууст  зориулан гэрэлтүүлэг бүхий хөл бөмбөгийн талбайг байгуулсан.
  • Ар наймганы гүний худгийг сэргээн засварлаж мал усалгааны цөөрөм байгуулсан.
  • Хайлаастын багийн төв “Өгөөмөр” тосгоны борооны усанд идэгдсэн 4 км замд засвар, сайжруулалт хийсэн.
  • Ар наймганд өвөлждөг 31 өрхөд зуднаас урьдчилан сэргийлэх, бэлтгэлээ базаахад нь тусалж өвс бэлтгэн өгсөн.
  • Шинээр сургуульд орсон 20 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн.
  • Багийн 240 ортой хүүхдийн цэцэрлэгт үнэ бүхий тоглоом бэлэглэж, анги танхимын тохижилтонд мебель эдлэлээр тусласан.
  • Заамар сумын эрүүл ахуйн байцаагч асан Д.Эрдэнэцэцэгийн  эмчилгээнд зориулан хамт олны болон компанийн халуун сэтгэлийн мөнгөн тусламж хандивласан.
  • Хамтран ажиллах гурвалсан гэрээний дагуу “Тосон Заамар-Ундарга” ТТБ-н 28 гишүүнийг сургалтанд хамруулан ажлын байраар хангасан.
  • Сум орон нутгийн 126 иргэнийг үндсэн  ажилчнаар, 28 иргэнийг түр ажлтын байраар ханган ажиллуулж байна. 
  • Нэн ядуу өрх, өрх толгойлсон эмэгтэйчүүдэдтусалж, 3 оюутны сургалтын төлбөрт 4.5 сая төгрөгийн хандив өгөв.
  • Архангай аймгийн Өлзийтээл сумын худаг гаргах, цахилгааны эх үүсвэртэй болгосон.

Архангай аймгийн Өлзийтээл сумын зуднаар малаа алдсан айлуудыг малжуулах ажилд 10 гаруй  сая төгрөгийн туслалцаа үзүүлсэн.

Холбоотой компаниуд

    Биднийг дагахуу

    Алтан Дорнод Монгол компаний тухай шинэ мэдээлэл авах хүсэлтэй бол биднийг дагаарай ...

    • Facebook
    • Twitter
    • Flickr
    • Youtube
    • Linkedin
    Алтан Дорнод Монгол ХХК © 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсанШидэт шийдэл ХХК бүтээв.