English | Монгол
Facebook Twitter Flickr Linkedin

БАЙГАЛЬ ОРЧИН

Манай компани байгаль орчны талаарх стандарт, хууль дүрмийг үйл ажиллагааныхаа чиглэл болгон сөрөг нөлөөллийг боломжит хамгийн бага хэмжээнд хүргэх орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж, хариуцлагатай уул уурхайг цогцлоогч тэргүүний хамт олон байх зорилгыг дэвшүүлж байна.

Бид зорилтоо биелүүлэхийн тулд

  • Ажилтан бүр хүрээлэн буй орчныг хамгаалах мэдлэгийг эзэмшиж, бодитоор хэрэгжүүлнэ.
  • Байгаль орчны менежментийн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, бохирдлоос урьдчилан сэргийлнэ.
  • Үйлдвэрлэлийн бүхий л шатанд хаягдлыг багасгаж, дахин ашиглана.
  • Байгаль орчныг нөхөн сэргээх ажлын гүйцэтгэл, хяналтыг тасралтгүй сайжруулна.
  • Байгаль орчныг хамгаалах ажилд санаачлагч байж, бусад компаниудтай хамтран ажиллана.

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажил нь бидний эрхэм зорилго байна. Манай компани 2012 онд дараах нөхөн сэргээлтийн төсөл хэрэгжүүлж ажиллаа.

  • Архангай аймгийн Цэнхэр сум
    Будантын ам
    Өлзийт Тээл нөхөн сэргээлтийн төсөл
  • Булган аймгийн Бүрэгхангай сум
    Туулын баруун дэнж
    Тохойрол нөхөн сэргээлтийн төсөл
  • Төв аймгийн Заамар сум

“Заамар Загас” төсөл

Эдгээр төслийн үр дүнд 2012онд нийтдээ 150 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 7,8 га талбайд биологийн нөхөн сэргээлы хийсэн ба 2013 оны байдлаар 134 га талбайд биологийн нөхөн сэргээлт, 190 га газар техникийн нөхөн сэргээлт хийгээд байна.  

 

 

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарсан хаягдал тос, дугуй, төмөр зэргийг дахин боловсруулах үйлдвэрт худалдаж, компанийн хэмжээнд <Экологийн сан> байгуулан ажиллаж байна. Уг сангийн хуримтлагдсан хөрөнгийг компанийн гүйцэтгэх захирлын хяналт дор байгаль хамгаалах ажилд зарцуулдаг. 

Холбоотой компаниуд

    Биднийг дагахуу

    Алтан Дорнод Монгол компаний тухай шинэ мэдээлэл авах хүсэлтэй бол биднийг дагаарай ...

    • Facebook
    • Twitter
    • Flickr
    • Youtube
    • Linkedin
    Алтан Дорнод Монгол ХХК © 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсанШидэт шийдэл ХХК бүтээв.