English | Монгол
Facebook Twitter Flickr Linkedin

Заамар бааз

“Алтан дорнод Монгол” ХХК-ийн олборлолтын үндсэн үйл ажиллагаа явагдаж буй Заамарын шороон ордын уурхай нь ажиллагсдынхаа  тав тухтай ажиллаж амрах нөхцлийг бүрэн хангасан тохилог хотхонтой билээ.

 

Тус хотхон нь 2008 оноос хойш ашиглагдаагүй байсан хэдий ч уурхайн үйл ажиллагаа эхэлснээр ажилчдын хотхон болон засварын баазын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Энэ хотхон маань Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд  53 га газрын эзэмшил бүхий нутагт 550 хүнийг нэгэн зэрэг байрлуулах хүчин чадалтай нийтийн байр, 48 хүний тусгай байртай, уурын халаалт бүхий тохилог орон сууцнуудтай.

Мөн түүнчлэн 120 хүнийг  нэгэн зэрэг хооллох нийтийн хоолны газар болон 12 хүний тусгай хоолны заалтай.

Өдөрт 435 ширхэг талх барих хүчин чадалтай талхан цех, нэгэн зэрэг 12 хүн усанд орох боломжтой нийтийн душ, 4-6  хүний багтаамжтай саунаар иж бүрэн хангагдсан. Энэхүү хотхонд маань 5 машин бүхий оёдлын цех үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ суурин тоног төхөөрөмж бүхий мужаан цех, токарийн цех тус тус үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Бид ажилтнуудынхаа тав тухтай байдлыг дээд зэргээр хангаж, мэдээ мэдээлэл, цаг үеийн үйл явдлаас хоцруулахгүй байх  үүднээс интернэт суурилуулан, кабелийн телевиз зэргээр хангасан болно. Ажилчдынхаа хоол хүнсийг чанартай, эрүүл, аюулгүй байлгах үүднээс  7 * 20-ын хэмжээтэй 5 ширхэг ногооны хүлэмжиндээ жилийн 4 улиралд нарийн ногоо тариалан ажилчдынхаа хоол хүнсэнд зарцуулдаг.

Холбоотой компаниуд

    Биднийг дагахуу

    Алтан Дорнод Монгол компаний тухай шинэ мэдээлэл авах хүсэлтэй бол биднийг дагаарай ...

    • Facebook
    • Twitter
    • Flickr
    • Youtube
    • Linkedin
    Алтан Дорнод Монгол ХХК © 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсанШидэт шийдэл ХХК бүтээв.