English | Монгол
Facebook Twitter Flickr Linkedin

Байгальд хөрөнгө оруулагчаар шалгарлаа

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” ёслолын ажиллагаа, Бизнес эрхлэгчдийн шинэ жилийн баярын цэнгүүнийг 17 дахь жилдээ зохион байгуулж байна.

Уг ёслолын ажиллагааны гол зорилго нь бизнес эрхлэгчдийнхээ тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтийн хүртээл болгон сурталчлахад оршдог бөгөөд тухайн оны Онцлох 10 аж ахуйн нэгж, Онцлох бизнес эрхлэгчдийг Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулдаг билээ. Бүтэн жилийнхээ амжилт, ололт, хөдөлмөрийн үр дүнгээ үнэлүүлж тодруулах энэхүү үйл ажиллагаанаас Манай Алтан Дорнод Монгол ХХК нь ''БАЙГАЛД ЭЭЛТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ''-р шалгарч''ХҮРЭЛ МЕРКУРИ'' шагналыг хүртлээ.

Алтан Дорнод Монгол Компанийхаа бүх хамт олонд баяр хүргье

Байгальд хөрөнгө оруулагчаар шалгарсан байгууллагууд:
“Монполимет групп” Ерөнхий захирал Ц.Гарамжав
“Алтандорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд
“Монголэмимпекс” Концернийн гүйцэтгэх захирал Б.Болормаа


Буцах

Холбоотой компаниуд

    Биднийг дагахуу

    Алтан Дорнод Монгол компаний тухай шинэ мэдээлэл авах хүсэлтэй бол биднийг дагаарай ...

    • Facebook
    • Twitter
    • Flickr
    • Youtube
    • Linkedin
    Алтан Дорнод Монгол ХХК © 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсанШидэт шийдэл ХХК бүтээв.